Саудын Араб, Өмнөд Солонгосын компаниуд "Axiom" сансрын технологийн компанид хөрөнгө орууллаа
Анд нөхдийн мэдээ
2023-08-22
АНУ-ын сансрын технологийн “Axiom” компани Өмнөд Солонгосын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөрөнгө оруулалтын “Boryung” фирм, Саудын арабын “Aljazira Capital” компаниас 350 сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсанаа өчигдөр зарлалаа. Техас мужийн Хьюстон хотод төвтэй тус компани “SpaceX” компанитай хамтран Олон улсын сансрын станц руу хувийн болон засгийн газартай хамтарсан судалгаа хийх сансрын нисгэгчдийн хоёр баг илгээсэн юм. Мөн тус компани саран дээр өмсөх сансрын нисгэгчийн өмсгөл, арилжааны зорилготой сансрын станц зэрэг нисгэгчтэй сансрын нислэгийн технологийг хөгжүүлдэг аж. Тиймээс дэлхийн анхны арилжааны зорилготой сансрын станцын модулийг 2026 онд хөөргөхөөр ажиллаж буй “Axiom” компанийнхан дээрх хөрөнгө оруулалт цаашдын үйл ажиллагааг нь хөгжүүлэхэд чухал дэмжлэг болно гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.