Ирэх сард худалдаанд гарах “iPhone 15” гар утас Type-C цэнэглэгчний оролттой байж магадгүй
Анд нөхдийн мэдээ
2023-08-21
Ирэх есдүгээр сард худалдаанд гарах “iPhone” гар утасны цэнэглэгчний оролт өөрчлөгдсөн тухай CNBC телевиз мэдээлэв. Өөрөөр хэлбэл хэвлэлийн мэдээ болон зах зээлийн шинжээчдийн хэлж буйгаар тус гар утасны шинэ загвар USB Type-C цэнэглэгчний оролттой болсон гэжээ. Гэхдээ "Apple" компани CNBC телевизийн тодруулгад хараахан хариу өгөөгүй байгаа юм. Хэрэв "iPhone" гар утас нимгэн цэнэглэгчний оролтгүй болж Type-C цэнэглэгчтэй болбол бусад нөөтбүк, Android үйлдлийн системтэй гар утас, iPad, Kindle, чихэвч, дрон, халаадаг хөнжил зэрэг бүтээгдэхүүнтэй ижил цэнэглэгчтэй болох юм. Тиймээс уг өөрчлөлт "Apple" компанийн сүүлийн жилүүдэд хийсэн хэрэглэгчдэд хамгийн хэрэгтэй сайжруулалт болно гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Шинжээчид шинэ загварын "iPhone" гар утасны цэнэглэгчний оролт өөр болсон гэх таамаг дэвшүүлж буй нь Европын Холбооноос баталсан шинэ журамтай холбоотой. Учир нь, тус холбооны улсууд 2024 оноос эхлэн бүх төрлийн шинэ ухаалаг гар утсыг USB-C цэнэглэгчтэй байхыг шаардах юм. Тэгэхээр "Apple" компани зөвхөн Европын зах зээлд зориулж өөр цэнэглэгчтэй гар утас үйлдвэрлэх магадлал бага ажээ. Харин Европын холбоо дээрх стандартыг нэвтрүүлснээр жилд 250 сая евро хэмнэнэ гэж тооцоолжээ. Учир нь, тус холбооны иргэдийн хуучин цэнэглэгчүүд жилд 11 мянган тонн электрон хог хаягдал болдог байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.