images

Монгол-Хятадын экспод 3000 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлжээ

Н.Ариунсайхан

Анд нөхдийн мэдээ

2023-08-21


    ӨМӨЗО-ны Хөххотод есдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо болно. Энэ арга хэмжээ нь хоёр орны эдийн засаг, худалдааны солилцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн хөгжлийг ахиулахад чухал талбар болно гэжChinadaily сайт мэдээлсэн байна. Одоогоор тус экспод 35 улс, бүс нутгийн 3000 гаруй аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд 92 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамрах гэнэ. Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд хоёр орны худалдааны эргэлт 2022 онд 34 хувиар өсч, 12.2 тэрбум ам.долларт хүрч байв. Улмаар энэ оны эхний хагаст өнгөрсөн оны мөн үеийнхээс 62.6 хувиар өсөж, эрчимтэй өссөөр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.