images

Энэтхэгчүүд нэг хэсэгтээ улаан лоольгүй гамбургер иднэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-21


   “Burger King” түргэн хоолны газрын Энэтхэг дэх салбар бүтээгдэхүүндээ улаан лооль оруулахгүй байхаар болсон тухай CNN мэдээлэв. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж улаан лоолийн үнэ өссөний улмаас “McDonald's”, “Burger King” зэрэг түргэн хоолны газрууд улаан лоольгүй гамбургерт шилжсэн байна. Энэтхэгт зургаадугаар сараас есдүгээр сар хүртэл цаг агаар хэт халахаас гадна үргэлжилсэн их аадар бороо орсны улмаас хүнсний ногоо ховорджээ. “Burger King” энэ тухай цахим хуудсандаа нийтэлж "Улаан лоолийн чанарыг хадгалах, нийлүүлэхэд хэцүү болсон" гэж мэдэгджээ. Улмаар "Удахгүй маш сайн чанарын улаан лооль дахин хоолны цэсэнд орно" гээд, тэр болтол тэвчин хүлээхийг хүсчээ. Өнгөрсөн сард “McDonald's” мөн ижил шалтгаанаар Энэтхэгийн зарим салбарт улаан лоольгүй гамбургер хийх болсон юм. Улаан лооль бол Энэтхэгт зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм. Гэвч сүүлийн үед ургац хураалт удаашралтай байгаагаас улаан лоолийн үнэ өссөөр байна. Энэтхэгийн Хэрэглэгчийн асуудал эрхэлсэн яамны мэдээлснээр нэг кг улаан лоолийн үнэ Шинэ Дели хотод 107 рупи байгаа нь өнгөрсөн нэгдүгээр сарынхаас тав дахин өссөн үнэ ажээ. Энэ нь 1.2 доллартой тэнцэх юм. Иймээс тус улс Балбаас улаан лооль яаралтай импортолж эхлээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.