images

Жо Байден Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-18


   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгаа тухай Японы “Kyodo News” агентлаг өнөөдөр тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирбигийн хэлсэн үгнээс иш татан мэдээлэв. Тус агентлаг өчигдөр Цагаан ордонд Жон Кирбитэй тусгай ярилцлага хийсэн бөгөөд уг ярилцлагад "Ерөнхийлөгч Байден Ким Жон Унтай уулзаж, урьдчилсан нөхцөлгүйгээр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна" гэжээ. Улмаар “Ерөнхийлөгч Байден Ким Жон Ун болон түүний багийнхантай уулзах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Энэ нь АНУ-ын хувьд онцгой чухал асуудал юм" гээд Хойд Солонгосын зүгээс үүнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байгааг дурджээ. Мөн энэхүү саналын төсөл одоо болтол ерөнхийлөгчийн ширээн дээр байгааг хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.