images

Эйфелийн цамхгийн орой дээрээс шүхрээр буугаад цагдаад баригдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-18


   Францын Парис хотын Эйфелийн цамхаг руу өглөөний 5:30 цагийн орчимд нэг хүн шүхэр бүхий үүргэвчтэй нэвтэрч орсон байна. Улмаар 330 метр өндөртэй Эйфелийн цамхгийн 280 метрээс шүхрээр үсрэн буусан тухай AFP агентлаг мэдээлэв. Тэрбээр тус цамхгаас 100 метрийн зайд орших биеийн тамирын талбайд газардсан байна. Буусан хойноо шүхрээ цүнхэндээ хийн бутанд нуугдаж байсныг цагдаа нар баривчилжээ. Цагдаа нар мөрдөн шалгаж үзэхэд тэрбээр 24 настай уулчин байсан байна. Тус цамхгийн албаны хүн "Иймэрхүү хариуцлагагүй үйлдэл нь олон хүмүүсийн ажлыг алдагдуулж төвөг учруулж байна" гээд энэ явдлаас болж цамхгийн онгойх цаг өглөө 9:00 цагаас нэлээд хоцорсны улмаас 30 мянган еврогийн алдагдал хүлээснээ хэлж цагдаад гомдол гаргажээ. Өнгөрсөн оны байдлаар 5.9 сая хүн зочилсон тус цамхаг энэ сард нэлээд “барцадтай” байна. Өнгөрсөн 12-ны өдөр тус цамхагт тэсрэх бөмбөг байрлуулсан гэсэн сүрдүүлэг ирсэн нь худал байсан. Мөн 13-ны өдөр мөн тус цамхаг дотор согтуу америк жуулчин хоносон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.