Марк Цукерберг: Чи Брюс Ли л биш бол намайг дийлэхгүй
Анд нөхдийн мэдээ
2023-08-16
“Мета” компанийн захирал Марк Цукерберг тулаан хийх эсэх талаар тодорхой хариу өгөхгүй байгаа Илон Маскыг өдөөн хатгаж, жингийн ялгааг дурдан “Хэрвээ чи Брюс Ли л биш бол намайг дийлэхгүй" гэжээ. Өчигдөр Э.Маск өөрийн X (хуучин Twitter) хуудсандаа М.Цукербергтэй солилцсон мессэжийнхээ зургийг нийтэлсэн байна. Улмаар тэрбээр мессэжний хариу болгон өөрөө тулааны бэлтгэл жаахан дутуу байгаагаа дурдаж, М.Цукербергт хандан жинхэнэ тулаан биш сургуулилт тулаан хийж болох эсэх талаар асуужээ. Түүний хариуд М.Цукерберг эргэлзэж тээнэгэлзэлгүй тулаан хийх эсэхээ хурдан шийдэхийг хүссэн шулуухан хариу илгээсэн байна. Түүний хариу мессеж нь "Хэрэв та жинхэнэ ММА тулаан хийхийг хүсч байвал бэлтгэлээ хий, бэлэн болмогц надад мэдэгдээрэй" гэжээ. Үүнээс хойш 10 цаг орчмын дараа Э.Маск түүнд хариу илгээхдээ "Би даваа гарагт Калифорнийн Пало Алтод байх болно. Танай дэвжээн дээр тулалдъя" гэсэн байна. Пало Алто бол М.Цукербергийн амьдардаг газар юм. Мөн энд дурдсан “Танай дэвжээ” гэдэг нь М.Цукербергийн хашаандаа зассан тулааны дэвжээг хэлж байгаа бололтой. Энэ сарын эхээр М.Цукерберг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хашаан дотроо найман өнцөгт тулааны дэвжээ зассан тухай дурдсан юм. Э.Маск мөн түүнд хандан "Бидний бие бялдар зэргээс харахад тийм юм болох магадлал багатай ч хэрэв чи орчин үеийн Брюс Ли юм бол намайг ялж магадгүй юм" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.