Хятад: Гадаадын хөрөнгө оруулагчдыг төрийн зүгээс урамшуулан дэмжинэ
Анд нөхдийн мэдээ
2023-08-15
Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор олон төрлийн бодлого дэвшүүлж байгаа бөгөөд сүүлийн үед биотехнологийн салбарыг онцолж байгаа тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус улсын Төрийн зөвлөлөөс "Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тухай санал дүгнэлт"-д 24 арга хэмжээ нэмж дэвшүүлсэн байна. Гол нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд “Хятадын иргэдтэй адил тэгш боломж олгох” баталгааг хангахаа амласан байна. Дээрх 24 арга хэмжээний дотроос биотехнологий салбарыг “Үндсэн чиглэл” хэмээн онцолжээ. Төрийн зөвлөлөөс "Гадаадын хөрөнгө оруулагчдыг Хятадад судалгаа, хөгжлийн (R&D) төвүүд байгуулах, шинжлэх ухааны томоохон судалгаанд оролцохыг дэмжинэ" гэж мэдэгджээ. Мөн тус улсын Худалдаа, аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам дэлхийд тэргүүлэх Хятадын инновацид хөрөнгө оруулах хүсэлтэй гадаадын хөрөнгө оруулагчдыг төрийн зүгээс урамшуулан дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.