images

Макаогийн казино хятад жуулчдаар дүүрэн байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-14


   Өнгөрсөн 11-ний өдрийн Макаогийн бүх казино үйлчлүүлэгчдээр дүүрэн байлаа. Казиногийн дотор төдийгүй гадуур нь аялагч, жуулчид хөл тавих зайгүй дүүрэн байжээ. Харин энд гадаадын, тэр дундаа европ жуулчид бараг харагдахгүй байсан бөгөөд Хятадын эх газрын аялагчид ийнхүү олноор аялах болсон байна. Макаогийн казиногийн орлого өнгөрсөн сард цар тахлын өмнөх үеийнхээс 68 хувиар нэмэгдсэн тухай “Bloomberg News мэдээлэв. Өнгөрсөн сард Макаод ирсэн жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс 71 хувь нэмэгдэж, орон нутгийн зочид буудлын захиалга дууссан тухай тус улсын Аялал жуулчлалын газар мэдэгджээ. Мөн Макаогийн дурсгалт газар болох Сенадогийн талбай болон Гэгээн Полын сүмийг зорин ирэх жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийнхээс давсан байна. Дашрамд дурдахад Хятад улс энэ сард иргэдээ Өмнөд Солонгос, АНУ, Япон зэрэг 78 оронд багаараа аялал хийхийг зөвшөөрч, олон улсын зорчигч тээврийн нислэгийг нэмэгдүүлж эхэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.