Оросын эрдэмтэд, сайн дурын багийнхан далайн хавыг аврах ажиллагаа явуулав
Анд нөхдийн мэдээ
2023-08-11
Оросын Алс Дорнод дахь Сахалины эргээс холгүй орших арал орчимд хаягдсан хуванцар эдлэл зэрэг хогийг цэвэрлэж, бэртэж гэмтэх, торонд орооцолдох зэрэг аюулд учраад байсан нэн ховордсон 150 орчим далайн хавыг аюулгүй болгосон тухай “Интерфакс” агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Сахалин мужийн эрдэмтэд, сайн дурын ажилтнуудаас бүрдсэн амьтдыг хамгаалах “Бумеранг” бүлэг энэ удаад Агнуурын тэнгис дэх далайн хав олноор байдаг арал дээр очиж ажиллажээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амьтны эрхийг хамгаалах байгууллагууд тус арал дээрх хуванцар хог хаягдлаас болж гэмтсэн 350 далайн хавыг аварч эмчилсэн байна. Эрдэмтдийн мэдээлснээр, одоогоор тус арал дээр 130 мянга орчим далайн хав амьдардаг бөгөөд тэдгээрийн 2000 орчим нь янз бүрийн хуванцар хог хаягдал, загасны торонд боомилогдсон байжээ. Энэ мэтээр далайн хог хаягдлаас болж далайн амьтад олноор үрэгдэж байгаа тул Оросын Засгийн газар тэдгээр амьтдыг яаралтай хамгаалах амьтдын жагсаалтад оруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.