images

Хорт могойд дайруулсан эмэгтэйг бүргэд шувуу аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-11


   АНУ-ын Техас мужид амьдардаг 64 настай Пегги Жонс нөхрийнхөө хамт 24 мянган м/кв эдлэн газар эзэмшдэг бөгөөд өчигдөр тэрбээр талбайнхаа зүлгийг хадаж байтал гэнэт могой дайрчээ. Хамгийн хачирхалтай нь могой тэнгэрээс түүн дээр унаж ирсэн бөгөөд шууд түүний зүүн гарын шууг ороосон байна. Сандарч цочирдсон Жонс гараа хүчтэй сэгсэрч могойг унагахыг оролдсон боловч 1.5 метр урт могой түүний шууг маш хүчтэй ороож, улмаар нүүр рүү нь дайрч эхэлжээ. Могой түүний нүүр лүү дайрч хатгахад азаар нүдний шилийг нь оносон байна. Улмаар могой түүний нүүр лүү үргэлжлүүлэн дайрч хатгах гэж оролдсоор байжээ. Гэтэл аз тохиож хаанаас ч юм нэгэн бүргэд шувуу нисэж ирээд түүнийг гарыг ороосон могойг шүүрэн авчээ. Могой шууг нь маш чанга ороосон байсан тул бүргэд нэг удаагийн дайралтаар могойг салгаж чадсангүй. Улмаар 3-4 удаа оролдсоны эцэст могойг түүний гараас салгаж аваад нисэж оджээ. Энэ явцад бүргэд Жонсын шууг хэдэнтээ маажиж, урж гэмтээсэн байна. Юу болоод өнгөрсөн талаар дараа нь нягталж үзэхэд бүргэд могойг шүүрэн нисэж яваад алдаж унагаахад могой түүн дээр унан улмаар гарыг нь ороож авсан нь тэр байжээ. Могой түүн дээр унан гарыг нь ороож аваад, дараа нь бүргэд дайран ирж шүүрч одох хүртэл ойролцоогоор 15-20 секунд орчим болсон гэнэ. Тэрхүү могой нь хортой могой байсан нь түүний хагарсан нүдний шилэн дээрээс авсан шинжилгээгээр илэрчээ. Энэ бүхэн хормын зуур болж өнгөрсөн бөгөөд хатагтай Жонс "Би хорт могой болон бүргэд шувууны дайралтанд өртөөд амьд үлдэж чадсан энэ дэлхийн хамгийн азтай хүн" хэмээн хошигнон өгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.