Солонгос: Найман хүүхдийн аавд “Хьюндай Мотор” компани микро автобус бэлэглэв
Анд нөхдийн мэдээ
2023-08-10
Солонгосын “Хьюндай Мотор” компанийн удирдлагууд тус компанийн Жонжү дэх үйлдвэрийн техникийн инженер, найман хүүхдийн аав Жон Ки Хванд 11 хүний суудалтай "Стария" микро автобус бэлэглэжээ. Энэ нь тус компанийн зүгээс төрөлт огцом буурч байгаа өнөө үед олон хүүхэд төрүүлсэн аав, ээжийг дэмжих үүднээс ийм алхам хийснээ тайлбарлажээ. Инженер Жоны гэр бүлийнхэн бүгд сууж багтах микро автобусаас гадна угаалгын машин, хатаагч зэрэг 42 сая воны үнэ бүхий бэлэг гардуулсан байна. Уг микро автобусыг инженер Жоны ажилладаг Жонжү үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд өөрийнх нь гар бие оролцож, хөдөлмөр шингэсэн унааг бэлэглэх нь илүү утга учиртай байсан тухай тус компанийн удирдлага мэдээлж байна. Жон “Манай гэр бүлд ийм утга учиртай бэлэг өгсөнд маш их баярлаж байна. Хүүхдүүдээ шударга сайн хүмүүс болгож өсгөхөд хамаг бүхнээ зориулах болно” гэж хэлсэн байна. Тус компани ажилчдынхаа гэрлэх, жирэмслэх, төрөх, хүүхэд асрах зэрэг нийгмийн асуудалд онцгойлон анхаарч иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.