АНУ: Хонжворт сугалаагаар 1.5 тэрбум доллар хожив
Анд нөхдийн мэдээ
2023-08-10
АНУ-д нэгэн азтан 13, 19, 20, 32, 33 болон нэмэлт 14 гэсэн зургаан дугаартай сугалааны тасалбараар 1,58 тэрбум доллар хожсоныг "Mega Millions" сугалааны компани олон нийтэд зарлав. Энэхүү азтан хэн болохыг одоогоор тодорхой дурдаагүй байна. Хонжворт сугалааны мөнгөн дүн нь “Mega Millions”-ын түүхэн дэх хамгийн өндөр дүн ажээ. Өмнө нь 2018 оны 10 дугаар сард нэгэн азтан 1.54 тэрбум доллар хожиж байсан байна. Нөгөө талаар энэ нь Америкийн сугалааны түүхэн дэх гурав дахь том хонжвор болохыг “Associated Press” агентлаг мэдээлэв. Энэхүү хонжворын мөнгийг 30 жилийн хугацаанд жил бүр тодорхой дүнгээр бүтнээр нь авах, эсвэл нэг удаа тэн хагасыг нь бөөнд нь шууд авах боломжтой ажээ. Хагасыг нь бөөнд нь авбал 783 сая доллар болох аж. Ийм төрлийн хонжворт албан татвар ногдуулдаг бөгөөд ихэнх азтан нэг удаа мөнгөний тэн хагасыг бөөнөөр нь авах хувилбарыг сонгодог тухай AFP мэдээлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.