images

Дэлхийн шилдэг 10 их сургуулийн жагсаалтад хэн хэн багтав?

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-08-09


   Дээд боловсролын үнэлгээ, шинжилгээний “Quacquarelli Symonds” компани жил бүр гаргадаг дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтаа танилцууллаа. 20 дахь удаагийн энэ шалгаруулалтыг АНУ-ын Массачусэтсийн Технологийн их сургууль 12 дахь жилдээ тэргүүлжээ. Дэлхийн 240 мянган шинжлэх ухаан, боловсролын байгууллага, багш эрдэмтдийн дунд явуулсан санал асуулга, бусад судалгаанд тулгуурлан 100 онооны системээр гаргадаг энэ жагсаалтыг тус сургууль 100 оноогоор тэргүүлсэн бол Английн Кэмбрижийн их сургууль 99.2, Оксфордын их сургууль 98.9, АНУ-ын Харвардын их сургууль 98.3 оноогоор удаалсан байна. Улмаар АНУ-ын Стэнфордын их сургууль, Лондоны “Imperial Colledge”, Швейцарын Холбооны технологийн их сургууль, Сингапурын Үндэсний их сургууль, Лондоны “University Colledge”, АНУ-ын Бэрклийн их сургууль шилдэг 10-т багтсан байна.             

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.