Бие засахаар дэлгүүр ороод 100 мянган доллар хожжээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-08
АНУ-ын иргэн Закари Шарп өнгөрсөн сарын 29-нд Хойд Каролина мужийн Томасвилл хотод болсон рэппер Пост Мэлоуны тоглолтыг гэрийнхний хамтаар үзжээ. Үргэлжилсэн бороо орсны улмаас тоглолт цагаасаа хоцорч эхэлсэн тул тэд гэр өөдөө оройтож явав. Ингэж яваад замын дэлгүүрээр орсон бөгөөд дэлгүүр орох болсон учир нь түүний эхнэр, хүүхдүүдэд нойлд орох хэрэгцээ гарсных байжээ. Гэрийн эзэн бусдыгаа хүлээх зуураа дэлгүүрээс 30 долларын үнэтэй хэд хэдэн сугалаа худалдаж авсан байна. Эхний сугалааг арилгатал 300 доллар хожсон байсан тул тэрбээр ихэд баярлажээ. Гэтэл аз үүгээр дууссангүй. Дараагийн сугалаа түүнд 100 мянган доллар авчирсан байна. Азтай эр хоёр өдрийн дараа сугалааны компанид очиж татвараа төлөөд 71259 доллар авчээ. Тэрбээр өрөө дарж, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд үлдсэн мөнгийг хадгалахаар шийдсэн тухайгаа хэвлэлийнхэнд ярьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.