Швейцарын үндэсний баяр болов
Анд нөхдийн мэдээ
2023-08-02
Швейцарын ерөнхийлөгч Ален Берсет өчигдөр Үндэсний баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ төвийг сахих, ардчилал, энх тайвныг эрхэмлэн дээдлэхийг эх орныхоо үндэсний үнэт зүйл хэмээн дурдаж, ард түмнээсээ энэхүү нээлттэй хандлагаа хадгалахыг уриалсан байна. Тэрбээр сүүлийн үед цар тахал, Украины дайн, эрчим хүчний хямрал, цаг уурын өөрчлөлт, инфляци зэргээс шалтгаалж хүнд хэцүү цаг үеийг туулж байгааг дурдаад "Гэхдээ дотоодод ч, гадаадад ч биднийг хооронд нь холбодог эрхэм үнэт зүйлс бий" хэмээн хэлжээ. Энх тайвныг хөхиүлэн дэмжих, ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах, төвийг сахих, харилцан буулт хийх, эв нэгдлийг дээдлэх үзэл нь Швейцарын үндсэн үнэт зүйл болохыг тэрбээр дурдсан байна. Мөн "Хэрэв бид эх орныхоо үнэт зүйлсийг хамгаалахын тулд нэгдэн нягтарч чадвал улс орноо батлан хамгаалж чадна" гэжээ. 1291 онд Швейцарын холбоо байгуулагдсан өдрийг 1891 онд албан ёсоор баталгаажуулсан бөгөөд энэхүү баярын өдрүүдээр тус улсын өнцөг булан бүрт салют буудуулж, баярын үдэшлэг зохион байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.