images

Лондоны шүүх Кэвин Спэйсийг бэлгийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-07-27


   Холливүүдийн жүжигчин Кэвин Спэйсийн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлсэн гэх хэргийг Лондоны Саутуорк дүүргийн шүүх бүтэн сарын турш хэлэлцсэний эцэст түүнийг буруугүй гэж үзлээ. 2001-2013 оны хооронд түүний гэмт үйлдлийн улмаас хохирсон хэмээн дөрвөн эрэгтэй хүн гомдол гаргасны дагуу шүүх есөн зүйл ангиар түүнд хэрэг үүсгэсэн бөгөөд жүжигчин эдгээрийн алинд ч өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж ирсэн юм. Гэхдээ нэхэмжлэгчид болон түүний хоорондох харилцаа нь талуудын сайн дурын үндсэн дээр өрнөсөн, хүчирхийллийн шинжгүй байсан хэмээн тэрбээр мэдүүлж байв. Тангарагтны шүүх өчигдөр 12 цагийн турш хэлэлцээд эцсийн дүгнэлтээ ийн гаргажээ. Шүүхийн шийдвэрийг сонсоод К.Спэйси биеэ барьж чадалгүй уйлсан хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна. Энэ хэргээс өмнө түүний үйлдсэн гэх хоёр ч хэргийг шүүх авч хэлэлцсэн бөгөөд аль алинд нь К.Спэйсийг буруугүй гэж үзсэн юм.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.