“Nissan Motor” компани “Renault” компанид 660 сая долларын хөрөнгө оруулна
Анд нөхдийн мэдээ
2023-07-27
Японы “Nissan Motor” компани Францын “Renault” компаний шинэ цахилгаан автомашины үйлдвэр “Ampere”-т 660 сая долларын хөрөнгө оруулахаар болсноо лхагва гарагт зарлалаа. Харин уг хөрөнгө оруулалтын хариуд “Renault” компани “Nissan” компани дахь 43 хувийн эзэмшлээ 15 хувь болгож бууруулахаар тохиролцжээ. Энэ талаар “Renault” компанийн гүйцэтгэх захирал Лука де Мео “Энэ хэлцлүүд биднийг олон зуун саяын үнэ цэнийг бий болгох гол зах зээл дэх дэлхий даяарх бизнесийн үйл ажиллагаагаа дахин идэвхжүүлэхэд бат бөх суурь болно" гэв. Харин “Nissan Motor” компанийн гүйцэтгэх захирал Макото Үчида “Бид Европт ганцаараа бизнес явуулахад тун хүнд. Харин “Ampere”-д хөрөнгө оруулснаар бидэнд бусад компанитай харилцаа холбоо тогтоох боломж олдоно” гэжээ. “Renault” компани шинэ цахилгаан автомашиныхаа хөдөлгүүрийг Хятадын “Zhejiang Geely Holding”, хагас дамжуулагчийг “Qualcomm” компаниас авахаар хамтран ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.