АНУ, Хятад улсууд Жанэт Йеллэний айлчлалыг эергээр дүгнэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-18
АНУ-ын Сангийн сайд Жанэт Йеллэн долоодугаар сарын 6-10-ны өдрүүдэд Хятадад дөрвөн өдрийн айлчлал хийсэн билээ. Тэгвэл тэрбээр уг айлчлалаа “шууд, бодитой, үр өгөөжтэй” гэж дүгнэв. Мөн Хятадын тал "илэн далангүй, ажил хэрэгч, гүнзгий, бүтээлч" айлчлал байсан гэж тодорхойлжээ. Ж.Йеллэн тус айлчлалынхаа үеэр өнгөрсөн жил Бали аралд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтаар хоёр орны төрийн тэргүүнүүдийн байгуулсан санамж бичиг дэх тохиролцоог хэрэгжүүлж, хоёр талын харилцаа холбоог бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Мөн айлчлалын сүүлийн өдөр хийсэн хэвлэлийн бага хурал хийхдээ "АНУ, Хятадын харилцааг илүү бэхжүүлэх бидний хүчин чармайлтын нэг алхам боллоо" хэмээн айлчлалаа тодотгожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.