images

Хятад, Тайвань улсууд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-17


   Хятадын таван их сургуулийн багш, оюутан нийлсэн 37 хүний бүрэлдэхүүнтэй баг солилцооны хөтөлбөрөөр өнгөрөгч бямба гарагт Тайваньд очжээ. Уг хөтөлбөр гурван жилийн дараа Тайванийн “Ma Ying-jeou Foundation” сангийн урилгаар болж буй аж. Хятадын баг Тайванийн их сургууль болон Чэнчи их сургуулиар зочлох бөгөөд энэ аяллын гол зорилго нь хоёр талын залуусын дундах соёл, боловсролын харилцааг хөгжүүлэх гэнэ. Харин Тайванийн оюутнууд өнгөрөгч гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр Хятадын гурван их сургуультай танилцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.