images

Хулсны баавгай ихэр бамбарууш төрүүлсэн мэдээг хятадууд 900 сая гаруй удаа үзэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-17


   Өмнөд Солонгосын “Everland” ресортод хулсны баавгай долдугаар сарын 7-нд ихэр бамбарууш төрүүлжээ. Есөн настай ээж хулсны баавгай Ай Бао эхний бамбаруушаа үүрийн 4:52 цагт 180 грамм, хоёр дахь бамбаруушаа 6:39 цагт 140 грамм жинтэй төрүүлсэн юм. Ай Бао баавгай 2020 оны долдугаар сард Фү Бао нэрт эм баавгайг анх төрүүлж байв. Ай Бао болон түүний хос Ли Бао эр баавгайг тус улс 2016 оны гуравдугаар сард 15 жилийн хугацаатай зээлээр Хятадаас авчээ. Иймд Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин уг мэдээг дуулаад “Бид ихэр бамбаруушууд сайн өсөж, хоёр орны ард иргэдийн харилцаанд эгч баавай Фү Баогийн адил эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэв. Мөн ихэр бамбарууш төрөхөд Өмнөд Солонгост суугаа Хятадын Элчин сайдын яамнаас амьтны хүрээлэнд мэндчилгээ илгээжээ. Мөн тус мэдээг “Twitter”-тэй төстэй Хятадын нийгмийн сүлжээний платформ болох “Sina Weibo”-гийн хэрэглэгчид 900 сая гаруй удаа үзсэн бол баавгайн төрж буй бичлэгийг “Youtube” сувгаас өмнөд солонгосчууд 640 мянгуулаа зэрэг үзсэн юм. Мөн хулсны баавгай ихэр төл төрүүлэх магадлал тавин хувь байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.