images

71 настай хятад эмэгтэй 3664 километрийн машинтай аялалд гарчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-17


   Зүүн Хятадын Шаньдун мужийн Рижао хотоос 71 настай Шу овогт эмэгтэй 3664 километр зам туулан Төвөдөд очихоор машинтай аялалд охин, зээ хүүгийн хамт долоодугаар сарын 3-нд гарчээ. Тэд аян замын сонин сайхнаа “Douyin” цахим сүлжээгээр дамжуулан бичлэг хэлбэрээр хүргэж байгаа юм. Түүний бичлэгийг үзсэн хүмүүс 4580 метрээс дээш өндөрт орших уулын нарийн замаар ажрахгүй жолоодож байгааг нь биширч буй. Тэр гурав 2021 оны тавдугаар сард Өвөр Монгол руу мөн машинтай аялалд гарч байсан удаатай. Шу эмээ өмнө нь тракторын жолооч байсан бөгөөд 50 настайдаа жолооны үнэмлэх авсан 20 гаруй жилийн туршлагатай жолооч аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.