images

Владимир Зеленский НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-12


   Украины ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Литвийн нийслэл Вильнюс хотод хүрэлцэн ирсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров мэдэгдэв. Тэрбээр Twitter хуудсандаа "Украин улс НАТО-д элсэх асуудлаарх энэ удаагийн хуралдааны талаар хугацаа тогтоогоогүй нь ойлгомжгүй байна” гээд энэ талаар дээд хэмжээний уулзалтан дээр илэн далангүй ярина гэжээ. В.Зеленский 12-ны өдөр болох НАТО-Украины зөвлөлийн анхны хуралд оролцож, дараа нь НАТО-гийн гишүүн 31 орон Энэтхэг, Номхон далайн түнш орнуудын удирдагчидтай оройн зоог барихаар төлөвлөж байгаа ажээ. В.Зеленский өнгөрсөн долоо хоногт Европын орнуудад айлчилж, НАТО-д элсэх талаар тодорхой дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дээд хэмжээний уулзалтын өмнө "Ерөнхийлөгч Зеленский маргааш НАТО-Украины зөвлөлийн анхны хуралд оролцоно. Гишүүн орнууд Украиныг элсүүлэх асуудалд нааштай хандах байх” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.