images

“Eagles” хамтлаг сүүлчийн аялал тоглолтоо хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-11


   “Hotel California”, “Desperado” зэрэг олон хит дуугаараа алдартай Америкийн домогт “Eagles” хамтлаг сүүлчийн аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тэд цахим хуудсаараа дамжуулан "The Long Goodbye" нэртэй сүүлчийн аялан тоглолтоо есдүгээр сараас эхлүүлэхээр болсноо нийтэлсэн байна. Улмаар “Бид 52 жилийн гайхамшигт урт удаан замыг туулсан” гээд “Эмгэнэлт гарз, үймээн самуун, бүтэлгүйтлийн дунд ч гэсэн бид хөгжмөө орхилгүй уран бүтээлээ туурвисаар ирлээ. Бидний зам мөрөөдөж байснаас маань ч илүү удаан үргэлжилсэн" гэжээ. Улмаар төгсгөлд нь "Гэхдээ бүх зүйлд цаг хугацаа байдаг, одоо бидний төгсгөл ирэх цаг болсон" гэжээ. Аялан тоглолт есдүгээр сарын 7-нд Нью-Йорк хотын “Madison Square Garden”-д эхэлж, 11 дүгээр сарын 9 хүртэл үргэлжлэх ажээ. 1971 онд Калифорни мужийн Лос-Анжелес хотод байгуулагдсан “Eagles” хамтлаг рок-н-ролл болон кантри хөгжмийг хослуулсан шилдэг бүтээлүүд туурвиж дэлхий даяар асар их хүндэтгэл хүлээсэн юм. Тэд 1980 онд тарж, 1994 онд дахин нэгдсэн билээ. 2016 онд хамтлагийн гол гишүүн, гитарчин Гленн Фрей архаг өвчний улмаас өөд болсноос хойш хэсэг зуур нам гүм болсон юм. Америкийн Дуу бичлэгийн нийгэмлэгийн мэдээлснээр тус хамтлагийн 1976 онд гаргасан "Their Greatest Hits 1971~1975" цомог нь Майкл Жексоны "Thriller" цомгийг гүйцэж, АНУ-д бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай цомог болсон байна. 1977 онд гаргасан "Hotel California" цомог нь 26 сая хувь борлуулагдсан бас нэг түүхэн амжилтын эзэн бол тус хамтлагийн өөр нэг цомог 150 сая ширхэг борлуулагдан дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Хамтлаг 1998 онд Рок-н-роллын алдрын танхимд багтаж, 2016 онд “Кеннеди төв”-ийн амжилтын шагнал хүртжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.