images

73 настай онгоцны үйлчлэгч: "Карьераа өөрчлөхөөс айх хэрэггүй"

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-10


   Их Британийн хамгийн өндөр настай онгоцны үйлчлэгчдийн нэг 73 настай Пам Кларк “EasyJet” агаарын тээврийн компанид ажилладаг байна. Тэрбээр тус компанид 20 жил ажиллаж байгаа бөгөөд анх үсчин мэргэжилтэй байжээ. Түүнийг компаниас нь 45-аас дээш настай онгоцны үйлчлэгчдийн төлөөллөөр томилж, 45-аас дээш настай онгоцны үйлчлэгч ажилд авах кампанит ажил өрнүүлснөөр өнгөрсөн жил энэ насныхны онгоцны үйлчлэгчээр ажиллах хүсэлтийг 10 хувиар нэмэгдүүлж чаджээ. Их Британийн агаарын тээврийн компаниудын арилжааны нислэгийн бүхээгийн багийн гишүүд 18 насанд хүрсэн, таван жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг байх ёстой бөгөөд насны дээд хязгаар заадаггүй. Иймд П.Кларк өөр шигээ 45 нас хүрсэн ч амьдралаа өөрчлөх хүсэлтэй хүмүүст “Хожимдсон ч гэсэн зоригтой алхам хийж карьераа өөрчлөхөөс айх хэрэггүй” гэж зөвлөсөн байна. Тэр өөрийнх нь ажлын хамгийн сайхан зүйл бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зорчигчидтойгоо уулзах явдал гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.