images

NASA: 83 насны төрсөн өдрөөр нь Ринго Старрын дуу хоолойг огторгуйд цацав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-10


   Британийн домогт "Битлз" хамтлагийн гишүүн Ринго Старрын 83 насны төрсөн өдрийг тохиолдуулан Америкийн Үндэсний Сансар судлалын агентлаг (НАСА) түүний дуу хоолойг сансарт цацсан байна. Яг 83 нас хүрсэн тэр өдөр НАСА Калифорниа мужийн Барстоу дахь баазаас "Энх тайван, хайр!" гэж хашгирсан түүний дуу хоолойг "Стефаны Квинтет" гэгддэг галактикийн таван бөөгнөрөл рүү илгээжээ. Тэрбээр 15 жилийн турш төрсөн өдрөө цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт гэр бүл, найз нөхдийнхөө хамт "Энх тайван, хайр!" гэж хашгиран тэмдэглэдэг заншилтай байжээ. НАСА нь АНУ, Испани, Австралид байрлах "Deep Space Network" хэмээх радио антенаар дамжуулан сансар огторгуйтай 24 цагийн турш холбоотой байдаг юм. НАСА тухайн өдөр Twitter хуудсандаа "Старрт 83 насны төрсөн өдрийн мэнд хүргэе. Одоо бид сансар огторгуйг судалж буй сансрын хөлөгтэй холбогдон “PeaceAndLove” баярыг тэмдэглэж байна" гэжээ. Харин Р.Старр "Үнэхээр сайхан төрсөн өдөр байлаа" хэмээн жиргэсэн байна. Тэрбээр хамтлагийн гишүүн Пол Маккартнийн хамт хамтлагийнхаа сүүлчийн шинэ дууг энэ оны сүүлээр гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.