Харри Поттер хүүхдийнхээ талаар хэвлэлд анх удаа ярив
Анд нөхдийн мэдээ
2023-07-07
“Харри Поттер” цуврал киноны гол дүрийг бүтээж дэлхий дахинд алдаршсан жүжигчин Дэниел Рэдклифф аав болсноосоо хойш анх удаа хүүхдийнхээ хүйс болон түүнийгээ хэрхэн өсгөж байгаа талаар хэвлэлд ярьжээ. “Entertainment Tonight” цахим сэтгүүлийн мэдээлснээр тэрбээр гурван сарын өмнө хүүтэй болсон бөгөөд зураг авалтад оролцохоос татгалзаж, хүүдээ ихэнх цагаа зарцуулж байгаа гэнэ. “Жүжигчин хүнд амралт олддоггүй. Харин би амралтаа авахаар барахгүй, хүүтэйгээ өдөржин хамт байна. Амьдралд үүн шиг сайхан цаг мөч гэж алга” гэж түүний ярьсныг сэтгүүл эш татжээ. Д.Рэдклифф оны эцсээр ажилдаа орох боловч тоглох киногоо маш нухацтай сонгох бодолтой байгаа гэнэ. “Дараагийн хэдэн жилд би урьд урьдахаас хамаагүй бага ажилламаар байна” хэмээн тэрбээр ярьжээ. Өдгөө 33 настай Д.Рэдклифф Английн жүжигчин Эрин Дарктай 2012 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.