“Instagram”-ын шинэ үйлчилгээнд нэг өдрийн дотор 30 сая хэрэглэгч бүртгүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-07
“Meta” компанийн “Instagram” нийгмийн сүлжээний шинэ апликэйшн “Threads”-ийг хэрэглээнд нэвтрүүлэв. “Twitter”-тэй өрсөлдөхүйц бололцоо бүхий энэ платформ өчигдрөөс эхлэн дэлхийн 100 оронд “Android” болон “IOS” үйлдлийн системтэй ухаалаг гар утсуудад ажиллаж байна. Гэхдээ Европын орнуудад хүний хувийн нууц мэдээлэлтэй холбоотойгоор хараахан ашиглахыг зөвшөөрөөгүй байгаа юм. Энэ платформд “Instagram” хаягаараа шууд нэвтэрч орох бөгөөд 500 тэмдэгтэд багтах тайлбар, зураг, таван минут хүртэлх урт бичлэг оруулж болох ажээ. “Threads”-ийг нээгдсэн эхний 24 цагт 30 сая хэрэглэгч бүртгүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.