images

Малд хүнлэг бус хандсаны учир фермийн эзэнд шүүхээс шийтгэл ногдуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-07


   Шинэ Зеландын Вайкато мужийн хөдөө аж ахуйн фермийн нэгэн хонины эвэр дотогшоо мурийн ургаж нүүр, нүдийг нь ихээр гэмтээсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Улмаар тус улсын Амьтан хамгаалах нийгэмлэг энэ тухай дуудлага хүлээн аваад мэргэжилтнүүд тус фермд очиж шалгалт хийн фермийн эзнийг шүүхэд өгсөн байна. Шүүхээс түүнийг амьтны амь нас эрсдэлд ороод байхад ямар нэгэн арга хэмжээ аваагүйн төлөө торгууль ногдуулж олон цагаар сайн дурын ажил хийлгэхээр болжээ. Энэ талаар шинжээчид "Хонины эвэр дотогшоо тахийн ургаж нүдний дээд хэсэг рүү хатгаж орсон байсан. Мөн шархыг нь тойрон ялаа шавсан байсан" гэжээ. Улмаар хонийг эмчлэх аргагүй гэж үзэн устгажээ. Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаар эзэн нь шаардлагатай арга хэмжээ аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, 100 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн малын өмчлөх эрхийг хасч 443 шинэ зеланд доллароор торгосон байна. Тэрбээр өөр газар ажиллаж байсан тул эвэр нь ингэж ургасныг мэдээгүй хэмээн мэдүүлжээ. Харин эхнэр нь 2021 оноос эвэр нь хэвийн бус ургаж байгааг мэдэж байсан бөгөөд энэ талаар малын эмч нараас утсаар лавлаж байсан гэсэн байна. Гэтэл ойролцоох мал хоёр эмнэлэг ийм дуудлага хүлээн авсан бүртгэл байхгүй гэж мэдүүлжээ. Амьтан хамгаалах нийгэмлэгийн албаны хүн “Мал амьтанд ийм сэтгэлгүй хандсан үйлдлийг зөвтгөх аргагүй” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.