images

“Tesla” хүн дүрст робот танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-07


   Хятадын Шанхай хотод өчигдөр WAIC буюу Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал нээлтээ хийж, үзэсгэлэнд нь дэлхийн шилдэг технологийн компаниуд цоо шинэ болон, өмнө танилцуулж байсан 20 төрлийн роботыг танилцууллаа. Тухайлбал, “Tesla” компани хүн дүрст робот “Optimus”-ыг танилцуулсан бол Хятадын хиймэл оюун ухааны “iFlytek” компани робот нохой авчиржээ. Харин “Meituan” компани 4.0 хувилбарын одоогоор ямар нэгэн нэр өгөөгүй байгаа түгээлтийн дроноо танилцуулсан байна. Мөн “Netease Fuxi” компани уурхай, төмөр зам барихад ашиглаж болох ухаалаг инженерийн роботуудаа танилцуулжээ.

   Илон Маск “Optimus” хүн дүрст робот бүтээж буйгаа өнгөрөгч тавдугаар сард болсон “AI Day” үйл ажиллагааны үеэр зарласан бөгөөд тухайн үед робот нь тайзан дээр алхаж, хүмүүстэй гар даллан мэндчилж байсан юм. Мөн тэр үед тус роботыг ургамал услах, ачаа бараа зөөх, “Tesla” автомашины үйлдвэрт төмөр эд ангийг гагнах чадвартайг видео бичлэгээр харуулжээ. Харин “Meituan” компани 2017 оноос түгээгч дрон хөгжүүлж буй бөгөөд Шэнжэнь хотод хоол хүргэлтийн дроноор захиалга хүргэх нь өдөр тутмын энгийн үзэгдэл болоод байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.