images

Дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй байгууламжийг танилцуулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-06


   АНУ-ын Лас Вегас хотод байрлах дэлхийн хамгийн том бөмбөрцөг хэлбэртэй байгууламж "Sphere"-ийг Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан ашиглалтад орохоос өмнө Exosphere LED дэлгэц дээр анх удаа гэрэлтүүлж үзүүлэв. Энэхүү дэлгэцийн талбай нь 53,884 хавтгай дөрвөлжин метр бөгөөд энэ нь манай гарагийн хамгийн том LED дэлгэц гэж, тус байгууламжийг барьж буй “Sphere Entertainment” компани тайлбарлав. Дэлгэцийн шоу "Сайн уу, эх дэлхий" гэсэн мэндчилгээгээр эхэлж, өнгө бүрийн салют буудаж, Америкийн далбааны хөдөлгөөнт дүрс, маш тод бүтэцтэй сарны гадаргууг харуулсан байна. Барилгын ерөнхий масштаб нь 112 м өндөр, 157 м диаметртэй бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тус компанийн зүгээс Лас Вегас хотод нэг сарын турш зохион байгуулагдах томоохон үйл явдлуудтай холбогдуулан бүтээлч контентоо үргэлжлүүлэн үзүүлнэ гэж мэдэгдэв. Ирэх есдүгээр сарын сүүлчээр барилга ашиглалтад ормогц U2 рок хамтлагийн тоглолт анхны тоглолт хийж, дараа нь аравдугаар сард Даррен Аронофскийн найруулсан "Эх дэлхийгээс ирсэн ил захидал" видеог үзүүлэх аж. Үүнээс гадна цаашид бокс, холимог тулаан зэрэг төрөл бүрийн тэмцээнүүдийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. “Sphere” байгууламжийн загварыг дэлхийд алдартай архитектурын фирм болох “Populous” гаргасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.