images

Дубровник хотод дугуйтай аяны цүнх чирч явахыг хориглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-06


   Хорват улсын аялал жуулчлалын Дубровник хотод жуулчид дугуйтай аяны цүнх чирч явахыг хориглосон байна. 41 мянган хүн амтай тус хот нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн эртний соёлт хот бөгөөд тэнд жил бүр 1.5 сая орчим жуулчид очдог ажээ. Тус хотын дарга Матто Франкович баталсан хууль нь орон нутгийн оршин суугчдыг жуулчдын хөлд хэт өртөхөөс хамгаалах зорилготой гэсэн байна. Үзэсгэлэнт архитектур бүхий гудамж, эртний чулуун замыг хотын аялал жуулчлалын гол газар болгодог бөгөөд сүүлийн үед жуулчид замаар дугуйтай аяны цүнх чирч их явдгаас болж дуу чимээ гарч тав тух алдагдуулж байгаа талаар иргэд гомдол гаргасан байна. Энэхүү хууль гарснаар тус хотод ирсэн жуулчид ачаа тээшээ хотын гадна байрлах зориулалтын газарт үлдээх ёстой болжээ. Улмаар төлбөрөө төлж цахилгаан машинаар үйлчлүүлж байхаар журамлажээ. Үүнээс гадна хотын зүгээс дуу чимээг бууруулах нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дуу чимээний түвшин 55 децибелээс илүү гарсан кафе, баар зэрэг үйлчилгээний газруудыг торгож, долоон хоногоор үйл ажиллагааг нь зогсоохоор хуульчилжээ. “Lonely Planet” сэтгүүлийн мэдээлснээр жуулчдыг тус хотод хүндэтгэлтэй хандахыг уриалсан видео бичлэгийг аялалын хөлөг онгоцууд болон нисэх онгоцонд үзүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.