АНУ: Хотдог идэх тэмцээнд 10 минутад 62-ыг идэж түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2023-07-06
Жил бүрийн долдугаар сарын 4-нд АНУ-д Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан хотдог идэх тэмцээн болдог. 10 минутын дотор хамгийн олныг идсэн хүн тэргүүн байр эзэлдэг уг тэмцээн энэ жил Нью-Йорк хотын Кони аралд болж нэгэн эр тогтоосон хугацаанд 62 ширхэгийг идэж тэргүүн байр эзэлжээ. Тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй гэсэн ангиллаар явуулдаг бөгөөд эхний байр тус бүр 10 мянган долларын шагнал хүртдэг аж. Энэхүү тэмцээн нь жил ирэх тусам хүмүүсийн сонирхлыг татаж олон мянган хүнийг цуглуулдаг болжээ. Энэ жилийн арга хэмжээний үеэр ширүүн бороо орж, аянга цахиж байсан ч хүмүүс орхиж явалгүй идэвхтэй оролцсон байна. Зохион байгуулагчдын зүгээс аюулгүй байдлын үүднээс дараа өдөр нь тэмцээнийг үргэлжлүүлэхийг санал болгосон ч цугласан олны хүчтэй эсэргүүцлийн улмаас тэмцээн төлөвлөсний дагуу явагджээ. Нэгэн үзэгч “New York Post” сонинд "Энэ шоуг үзэх нь бурхнаас заяасан эрх" гээд "Бороотой байсан ч тэмцээн хуваарийн дагуу үргэлжлэх ёстой" гэжээ. Эрэгтэйчүүдийн төрөлд 62 ширхэгийг идэж тэргүүн байранд орсон Жой Честнатын хувьд энэ жилийн ялалт нь түүний 16 дахь ялалт ажээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 37 хотдог идэж түрүүлсэн 37 настай Мики Судо нь 9 дэх удаагаа тэргүүлж буй нь энэ ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.