images

Зургаан настай хүү өвчнөө эмчлүүлэх хандив босгохоор 160 километрийн аялалд унадаг дугуйтай гарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   Мэдрэл-сэтгэцийн хүнд өвчтэй зургаан настай хүү Феликс өөртөө эмчилгээ хийлгэхэд шаардлагатaй мөнгийг босгохоор 160 километрийн урт аялалд аавтайгаа хамт унадаг дугуйгаар гарчээ. Хүү Pediatric Autoimmune Neuropsychiatric Disorders Associated with Streptococcal Infections буюу товчилбол Pandas гэдэг тархины үрэвслийн өвчтэй юм. Энэ тухай хүүгийн ээж Абигэл “Зүв зүгээр унтсан хүү минь нэг л өглөө тэс өөр хүн болоод сэрсэн” гэжээ. Хүү хоолонд дургүй болж, цэвэрч болж эхэлсэн байна. Улмаар OCD буюу хэт цэгцтэй, цэвэрч нямбай байх эмгэгтэй болсноос гадна гэнэт дүрсхийн уурлах болов. Мөн ариун цэврийн өрөөнд ганцаараа орж чадахаа больж бусдаас тусгаарлагдахаас айдаг сэтгэл түгших эмгэгтэй болжээ. Гэхдээ хүүгийн өвчнийг эмч нар нэг эсвэл хоёр жилийн дотор эдгэрэх боломжтой гэсэн юм. Тархин доторх үрэвслийг нь эмчлэхэд хүүд хэдэн мянган паунд шаардлагатай бөгөөд одоогоор 1700 паунд цуглуулаад байна. Хүү хандив цуглуулахаар өнгөрсөн бямба гарагт Английн Лондон хотын зүүн хойд захад орших Чарльз Дарвины мэндэлсэн, өөрийн төрсөн тосгон болох Шрэсбуригаас аавтайгаа хамт дугуйгаар замд гарчээ. Тэд Английн Шропшир, Дорсэт болон Францын хотуудаар явахаар төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.