images

Зургаан настай охин ээжийнхээ амийг яаж аварсан бэ?

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   15 настайгаасаа зүрхний булчингийн чангарал өвчнөөр шаналж буй 27 настай Эмма Андерсон гэдэг шотланд эмэгтэйг өнгөрсөн жил зургаан настай охин нь хоёр ч удаа аварчээ. Охин нь ээжийнхээ зүрх муу гэдгийг мэддэг бөгөөд тэрбээр "Аmazon" компанийн хүний дуу хоолойгоор удирдаж болдог ухаалаг туслах “Alexa” төхөөрөмжийг ашиглан тусламж дууджээ. Учир нь, Э.Андерсон ухаан алдах эсвэл бие нь тавгүйрхэх үед охин нь "Алекса, тусламж дуудаарай" гэж хэлэхэд “Alexa” төхөөрөмж нь ойрхон амьдардаг ээж рүү залгах тохиргоо суулгасан аж. Мөн охин Дарси нь тус төхөөрөмжийг ашигласнаас гадна давхар өөрөө түргэн тусламж мөн дууджээ. Охин нь тусламж дуудах тэр үед бие нь үнэхээр муу байсныг бүсгүй BBC радиод ярьсан байна. Эмч нар үргэлж эмийн эмчилгээ хийлгэсээр ирсэн бүсгүйг яаралтай заалтаар хагалгаанд оруулахаар болсон байна. Ингээд бүсгүйд арван өдрийн дараа донор олдож 2022 оны дөрөвдүгээр сард зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд оржээ. Тэрбээр шинэ зүрхтэй болсноосоо хойш "Шинэ амьдарлаар амьдрах болсон" гээд, охиноо сургуулиас нь тосож авах, паркт хамт тоглох зэргээр өмнө хийдэг байснаасаа илүү хөдөлж явдаг болсноор ээж хүний үүргийг гүйцэтгэх чадвартай жинхэнэ ээж болсондоо баяртай байгаагаа радиод хуваалцсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.