Хойд Солонгосын оюутнууд олон улсын хакеруудын тэмцээнд түрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-05
АНУ-д төвтэй компанийн зохион байгуулсан хакеруудын тэмцээнд Пёняны мэдээллийн технологийн сургуулийн оюутнууд түрүүлсэн талаар Хойд Солонгосын талаарх мэдээг дагнан нийтэлдэг nknews.org сайт мэдээллээ. Сан-Франциско хотод байрладаг Энэтхэгийн “HackerEarth” компанийн зохион байгуулсан энэ тэмцээнд солонгос оюутнууд хэрхэн оролцсон талаарх тусгай нэвтрүүлгийг тус улсын төв телевиз (KCTV) саяхан бэлтгэж цацсан байна. Тус тэмцээний тэргүүн байруудыг Хойд Солонгосын хувьсгалч Ким Чэкийн нэрэмжит технологийн их сургуулийн дөрвөн оюутан эзэлсэн бол нэг оюутан 10 дугаар байрт оржээ. KCTV телевизийн нэвтрүүлэгт тэрхүү дөрвөн оюутны амжилтыг бахархан тэмдэглэхийн сацуу технологийн сургуулийн бусад шилдэг оюутнуудын талаар ч үзүүлжээ. Тавдугаар сард болсон уг тэмцээний ялагчдыг amazon.com сайтаас 225 долларын үнэ бүхий бараа худалдан авах эрхийн бичгээр шагнасан байна. Гэхдээ Хойд Солонгосын оюутнуудад уг шагналыг хэрхэн өгсөн нь тодорхойгүй байгаа бөгөөд Вашингтон Ким Чен Уны дэглэмийг аливаа хэлбэрэээр санхүүжүүлэхийг хориглодог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.