images

Итали улс Оросын олигархуудын хөрөнгийг битүүмжилжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   Өнгөрсөн жил Орос улс Украин руу довтолж эхэлснээс хойш Итали улсад битүүмжилсэн Оросын олигархуудын хөрөнгийн хэмжээ хоёр тэрбум евро хүрсэн тухай Италийн Төв банкны Санхүүгийн албаны захирал Энзо Серрата мэдэгдэв. Украины дайн эхэлснээс хойш Европын холбооноос Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнд Итали нэгдэж, Оросын олигархуудын банкны данс, тансаг харш, дарвуулт онгоц, үнэтэй автомашин зэрэг хөрөнгийг битүүмжилсэн юм. Тэрбээр хэлэхдээ, өнгөрсөн сарын эцсээр Оросын 80 иргэний 330 сая еврогийн хөрөнгийг хураасан гэжээ. Хураагдсан эд хөрөнгөнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжигч гэдгээрээ алдартай эрчим хүчний магнат Геннадий Тимченкогийн эзэмшдэг дарвуулт завь, Оросын улс төрч, бизнесмен Олег Савченкогийн эзэмшдэг 17 дугаар зууны үеийн хаус багтсан байна. Дайн эхлэхээс өмнө Оросын баячууд Италийн далайн эрэг, боомтын үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхолтой байв. Оросын гангийн магнат Алишер Усманов зэрэг зарим олигархууд хөрөнгийг нь битүүмжилснийг эсэргүүцэж шүүхэд хандсан байна. Италийн шүүхээс А.Усмановын 80 сая еврогийн хөрөнгийг битүүмжилсэн нь хууль ёсны эсэх талаар шийдвэр гаргахыг хүсч Европын холбооны дээд шүүхэд ханджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.