images

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааг сунгав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-05


   НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч дахин нэг жил сунгагдан ажиллахаар болжээ. Тэрбээр Twitter хуудсандаа “НАТО-гийн гишүүн орнууд миний ажиллах хугацааг 2024 оны аравдугаар сарын 1 хүртэл сунгах шийдвэр гаргасанд баяртай байна” гэжээ. Тэрчлэн "Европ, Хойд Америкийн Атлантын эв нэгдэл нь бараг 75 жилийн турш бидний эрх чөлөө, аюулгүй байдлыг хангаж ирсэн бөгөөд өнөөгийн хямрал, сөргөлдөөнтэй ертөнцөд тус эвсэл бүр илүү чухал үүрэгтэй юм" гэсэн байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацаа зарчмын хувьд дөрвөн жил байдаг ч гишүүн орнууд тохиролцсоноор сунгаж болдог ажээ. Тэрбээр Норвеги улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаад 2014 оны аравдугаар сард тус эвслийн 13 дахь ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших болсон бөгөөд ийнхүү бүрэн эрхийн хугацаа нь сунгагдсанаар хамгийн удаан ажилласан хоёр дахь тэргүүн болж байна. Тус албан тушаалд хамгийн олон жил ажилласан хүн бол тав дахь ерөнхий нарийн бичгийн дарга, Нидерланд улсын иргэн Жозеф Лунс ажээ. Тэрбээр 1971 оноос 1984 он хүртэл тус байгууллагыг толгойлсон байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүнд мэндчилгээ дэвшүүлж, "Ерөнхий нарийн бичгийн дарга Й.Столтенберг нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Европын аюулгүй байдалд тулгарч буй хамгийн чухал сорилтод тус эвслийг тогтвортой удирдлага, туршлага, шүүлтээрээ удирдан чиглүүлсээр ирсэн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.