images

Тайваний сөрөг хүчнээс ерөнхийлөгчид нэр дэвшигч цэргийн албаны хугацааг багасгахаа амлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


   Ирэх оны нэгдүгээр сард болох Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний  Гоминдан намаас нэр дэвшигч Хоу Юй хэрэв сонгуульд ялалт байгуулвал цэргийн алба хаах хугацааг дөрвөн сар болгон богиносгоно гэж амлав. Тэрбээр эрх баригчдын баримталж буй цэргийн алба хаах хүмүүст зориулсан “3+1” хөтөлбөрийг илт эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. “3+1” хөтөлбөр нь оюутнууд их сургуулийн бүх кредитийг 3 жилд багтаан дүүргэж, үлдсэн 1 жилд цэргийн алба хааж сургуулиа төгсдөг хөтөлбөр юм. Хоу энэхүү хөтөлбөр нь их, дээд сургуулиудын сургалтын тогтолцоог чанаргүй болгох магадлалтайг анхааруулсан байна. Улмаар тэрбээр эрх баригч Ардчилсан дэвшлийн намын алдаатай бодлого Хятад, Тайвань хоёр улсыг дайны ирмэгт тулгаж, цэргийн алба хаах хугацаагаа нэг жил болгон сунгахаас өөр аргагүй болсныг шүүмжилжээ. Гоминдан намаас сонгогдсон Үндэсний ассамблейн гишүүн Линде Фү мөн нэр дэвшигч Хоуг дэмжиж, Ардчилсан дэвшилт намын буруу бодлогын улмаас цэргийн алба хаах хугацаа дөрвөн сараас нэг жил болж нэмэгдсэнийг шүүмжилсэн байна. Тус улсын Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сараас цэргийн алба хаах хугацааг дөрвөн сар байсныг нэг жил болгон сунгах шийдвэр гаргаж, эмэгтэйчүүдийг энэ жилээс эхлэн нөөц хүчинд сайн дурын үндсэн дээр сургах зөвшөөрөл олгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.