images

Мө Яний шинэ ном гарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


   Хятадын зохиолч Мө Янь Нобелийн утга зохиолын шагнал хүртсэнээсээ хойш арван жилийн дараа “Матар” нэрт жүжгийн зохиолоо хэвлүүллээ. Түүний номыг Ханжөү дэх Жөжян утга зохиол, урлагийн хэвлэлийн газарт хэвлэсэн бөгөөд дөрвөн бүлэг, есөн үзэгдэлтэй тус жүжгийг бичихдээ 100 мянга орчим хятад үг ашигласан гэнэ. Тус зохиолын үйл явдал гол баатар Шан Вудан, түүний төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан матар хоёрын дунд өрнөдөг аж. Энэ тухай зохиолч “Матар бол хүний хүсэл эрмэлзэл, мөн чанарын бэлгэдэл юм” гэжээ. Мөн "Хүсэл эрмэлзэл бол бүх зүйлийг хийх сэдэл, бүгдийг устгах чөтгөр юм. Бас бүх зүйлийг үзэсгэлэнтэй хийгээд бузар муухай болгогч” хэмээн зохиолдоо бичсэн байна. Мө Янь зохиолчийн жинхэнэ нэрийг Гуан Мо гэдэг бөгөөд тэрбээр эл зохиолын өмнө “Салалт” зохиолоо жүжгийн найруулгаар бичсэн аж. Түүний "Our Assassin Jing Ke", "Farewell My Concubine" зохиол алдартай бөгөөд түүнийг 2012 онд Нобелийн шагнал хүртэхээс өмнө 1939 оны Хятад, Японы дайны тухай өгүүлдэг "Red Sorghum" зохиол нь алдаршиж байв. Тус зохиолоор 1987 онд кино хийсэн нь Берлины кино наадмын “Алтан баавгай” шагналыг хүртсэн түүхтэй. Зохиолчийн уран бүтээлийн Мө Янь нэрнийх нь Мө гэдэг үг “Үг бүү дуугар”, "Юу ч битгий ярь" гэсэн утгатай аж. Түүний бичсэн "Мэлхий" зохиолыг Мө.Батбаяр орчуулан "Тагтаа" хэвлэлийн газар 2021 онд гаргасан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.