Эд Шираны ховор CD дуудлага худалдаанд оров
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
Британийн дуучин, ая зохиогч Эд Шираны 13 настайдаа бүтээсэн CD дуудлага худалдаагаар орж 8000 паундаар зарагдсан тухай BBC телевиз мэдээлэв. Британийн дуудлага худалдааны “Stasis Auctioneer” компани энэ удаад зарагдсан "Spinning Man" CD-г Э.Ширан 13 настай сурагч байхдаа 2004 оны 12 дугаар сарын 26-наас 2005 оны нэгдүгээр сарын 19-ний хооронд бүтээсэн болохыг онцолсон байна. Тэрбээр тухайн үед Фрамлингхэм дэх гэрийнхээ унтлагын өрөөнд бичиж байсан энэхүү CD-нд нийт 14 дуу багтжээ. "Stasis Auctioneer"-ийн мэдээлснээр "Spinning Man" цомог ердөө 21 хувь байдаг бөгөөд үүнээс 19-ийг нь Э.Ширан эргүүлэн худалдаж авсан байна. Их Британийн шилдэг дуучин, ая зохиогч тэрбээр саяхан бусдын бүтээлээс хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагджээ. Тэрбээр буруугүй гэдгээ нотлохын тулд Америкийн шүүхийн танхимд гитар тоглон дуулж үзүүлсэн бөгөөд ингэснийхээ хүчинд шүүхэд ялалт байгуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.