images

Хэбэй мужаас Чин гүрний хааны зарлиг олдлоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


   Умард Хятадын Хэбэй мужаас 1644-1911 оны хооронд оршиж байсан Чин гүрний хааны таван өнгөт торгон дээр бичсэн зарлиг олдсон талаар "Xinhua" агентлаг мэдээллээ. Жизэ хэмээх газраас олдсон тус зарлигийг 142 жилийн өмнө үйлджээ. Өдийг хүртэл сайн хадгалагдсан тус зарлиг  2.22 метр урт, 0.3 метр өргөн бөгөөд хятад, манж хэлээр бичсэн байна. Орон нутгийн соёл, түүхийн мэргэжилтэн Жао Яньпин “Энэ зарлигийг Гуансюй эзэн хааны үед нэгэн түшмэлийн гэр бүлийн гишүүдэд зориулан гаргасан байна” гэжээ. Уг олдвор нь Чин гүрний үеийн төрийн тогтолцоо, соёл, ёс зүйг судлахад чухал ач холбогдолтой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.