АНУ-ын хоёр нисгэгч 48 хотод 44 цагийн дотор хөл тавьжээ
Анд нөхдийн мэдээ
2023-07-04
АНУ-ын “Delta Air Lines” компанийн хоёр нисгэгч 44 цагийн дотор 48 хотод очиж дэлхийн дээд амжилт тогтоолоо. Нисэх онгоцны ахмад Барри Бэнфэлдт, Аарон Уилсон нар залгаа орших хотуудаар дамжин АНУ-ын 48 хотод 43 цаг 31 минутын дотор очих төлөвлөгөөтэйгөөр зургадугаар сарын 4-нд Мичиган хотоос хөдөлжээ. Ингээд тэд зорилгоо 44 цаг 7 минутын дотор биелүүлж зургадугаар сарын 6-нд Портлэнд хотод очсон байна. Тэд замдаа ганцхан удаа саатаж Канзас хотод очоод нисдэг тэргэндээ түлш хийжээ. АНУ-ын армийн ахмад дайчид болох тэдний энэ амжилт хараахан Гиннесийн номд бүртгэгдээгүй байгаа юм. Гэхдээ нисгэгчдийн гол зорилго нь дээд амжилт тогтоохоос илүү ирээдүйн нисгэгчдэд урам зориг өгөх, Ахмад дайчдын нисэх хүчний командлагчдын санд хөрөнгө босгох байжээ. Тэдний туслахыг хүссэн байгууллага нь тулаанд шархадсан ахмад дайчдад үнэ төлбөргүй, хувийн нисдэг тэргээр агаарын аялал хийх боломж олгодог аж. Энэ аяллынхаа талаар А.Уилсон "Жижиг онгоцоор орон даяар хөндлөн гулд нисэх нь миний хийхийг үргэлж хүсдэг байсан зүйл" хэмээн ярьжээ. Тэд туслах нисгэгчийн хамтаар гурвуулаа ниссэн бөгөөд ээлжилж жолоодож, онгоц дотроо нойр авсаар 8000 гаруй километр зам туулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.