images

Шинэ үеийнхэн “Америк мөрөөдөл”-ийг өөрөөр харах болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


     АНУ-ын жижиг бизнес эрхлэгчид "Америк мөрөөдөл"-ийн биелэлтийг тодорхойлох хүчин зүйл нь тансаг орд харштай болох биш аз жаргалтай байхыг илүүд үзэх болсон тухай судалгааны дүн гарчээ. Интернэт домэйн бүртгэлийн “Godaddy” компанийн мэдээлснээр, тус байгууллага өнгөрсөн сард АНУ-ын 1000 орчим жижиг бизнес эрхлэгчдээс Америк мөрөөдөлд хүрэх талаар санал асуулга явуулахад дээрх дүн гарсан байна. Судалгаанд оролцогчдын 56 хувь нь аз жаргалтай байж хүсэл тэмүүллээ дагах эрх чөлөө хамгаас чухал гэсэн харилт өгчээ. Энэ тухайд тус улсын “CNBC Make It” урд өмнө нь орон байртай болох нь амжилтын шинж тэмдэг гэж хүлээн зөвшөөрөгдөж, эдийн засгийн ололттой адилтгаж байсан “Америк мөрөөдөл” огцом өөрчлөгдөж байгааг онцолжээ. “GoDaddy” байгууллагын Маркетингийн албаны дарга Фарах Ховард хэлэхдээ "Байрны үнийн өсөлт зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан орон байртай болох боломж багассан. Энэ нь ялангуяа Z үеийнхний хувьд илүү их мэдрэгдэж байгаа” гээд цар тахал болон ажилгүйдэл нэмэгдэж буй энэ цаг үед хүмүүс бие даасан байдал, эрх чөлөө, тав тух, уян хатан байдлыг эрхэмлэдэг болсон тухай онцолжээ. Үл хөдлөх хөрөнгийн "Apartment List" вэбсайтаас саяхан явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын 24.7 хувь нь орон сууцтай болох нь хэт өндөр өртөгтэй тул бүх насаараа байр түрээслэхээр төлөвлөж байгаа тухай хариу өгсө ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.