“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ АНУ-д есөн сая орон сууц авах үнэтэй тэнцэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
“Apple” компанийн хувьцааны үнэ өнгөрөгч баасан гарагт 2.3 хувиар өсөж 193.97 доллар болсноор зах зээлийн үнэлгээ нь 3.04 их наяд доллар боллоо. Стив Жобсын байгуулсан 47 жилийн түүхтэй тус компани 2022 оны нэгдүгээр сард гурван их наяд долларын зах зээлийн үнэлгээнд хүрч байсан ч тэр амжилтаа удаан хадгалж чадаагүй юм. Энэ уналт нь яван явсаар энэ оны эхээр үнэлгээ нь хоёр их наяд болоод байв. Харин өнгөрөгч зургадугаар сард “Vision Pro” шинэ төхөөрөмж танилцуулснаар хувьцааны ханш нь дахин сэргэлээ. Тэгвэл үл хөдлөх хөрөнгийн “Zillow” компани өнгөрсөн жилийн орон сууцны дундаж үнээр тооцвол гурван их наяд доллароор есөн сая орон сууц худалдаж авч болно гэж тооцоолжээ. Мөн дэлхийн хамгийн үнэ цэнтэй 50 спортын багийг энэ хэмжээний мөнгөөр худалдаж авах боломжтой гэнэ. Түүнчлэн энэ мөнгийг АНУ-ын бүх иргэнд тэнцүү хуваарилан тараавал нэг хүнд 9000 доллар оногдох ажээ. Өөрөөр хэлбэл, “Apple” нь АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компани болж буй бөгөөд үүний дараа 2.5 тэрбумын үнэлгээтэй “Microsoft” удаалж байна. “Apple”-ийн зах зээлийн үнэлгээ ердөө 2021 оны наймдугаар сард анх удаа хоёр их наяд долларт хүрч байжээ. “Apple” компани хямралынхаа үед “Microsoft” компаниас хөрөнгө оруулалт авч байсан удаатай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.