images

Жо Байден Шведийн ерөнхий сайдтай НАТО-д элсэх тухай ярилцав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-03


     АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнгөрөгч лхагва гарагт Шведийн ерөнхий сайд Ульф Кристерссоныг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Энэ үйл явдлыг Швед улсын НАТО-д элсэх хүсэлтийг хоёр улс хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч АНУ тус улсыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа юм. Тэд уулзалтаараа НАТО-д элсэх тухайд болон Украин, Хятадын асуудлыг ярилцсныг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Швед, Финланд улсууд Орос, Украины дайн эхлэснээс хойш НАТО-д элсэх хүсэлтээ нэгэн зэрэг гаргасан ч Унгар, Турк дэмжихгүй байгаагаас Швед энэ холбоонд элсэж чадахгүй байгаа юм. Харин ОХУ-тай 1340 километр урт хиллэдэг Финланд өнгөрөгч дөрөвдүгээр сард НАТО-д элсэж чадсан. Гэхдээ НАТО Литвийн нийслэл Вильнюс хотноо долдугаар сарын 11-12-нд болох цэргийн холбоотнуудын дээд хэмжээний уулзалтаас өмнө Шведийг гишүүнээр элсүүлнэ гэж найдаж буй ч Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган эсэргүүцсээр байна. Иймээс НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ асуудлыг шийдэхийн тулд ирэх пүрэв гарагт Турк, Швед, Финландын өндөр албан тушаалтнуудтай уулзахаар болжээ. Нөгөө талд Унгарын хууль тогтоогчид Шведийн өргөдлийг парламентын намрын чуулган болтол авч хэлэлцэхгүй гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.