Шинэ Зеландын дэлгүүрүүдэд гялгар уут ашиглахыг хориглосон нь дэлхийд анхдагч болов
Анд нөхдийн мэдээ
2023-07-03
Шинэ Зеланд улс дэлгүүрээр үйлчлүүлэгчдийг хүнсний ногоо, жимс худалдаж авахдаа нимгэн гялгар уут ашиглахыг хориглосон дэлхийн анхны улс боллоо. Энэ хориг өнгөрөгч бямба гарагаас үйлчилж эхэлсэн бөгөөд хуванцар соруул, халбага, сэрээ ч хоригт хамаарна. Тус улсад 2019 оноос нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хориглох кампанит ажил идэвхтэй өрнөсөн юм. Мөн тухайн үед дэлгүүрээс гэр лүүгээ худалдаж авсан юмаа зөөхдөө ихэвчлэн ашигладаг зузаан гялгар уутыг хуулиар хориглосон. Тиймээс иргэд нь дэлгүүрээр үйлчлүүлэхдээ олон дахин ашиглах боломжтой даавуун цүнх үүрч ирэх нь ердийн үзэгдэл болсон аж. Ингэснээр дөрвөн жилийн хугацаанд нэг тэрбум зузаан гялгар уутнаас татгалзаж чадсан гэж тооцоолсон бөгөөд одоо нимгэн гялгар уутыг хэрэглээнээс халахаар оролдож буй нь жилд дунджаар 150 саяар энэ төрлийн хог хаягдлыг бууруулна гэж үзжээ. Энэ шийдвэртэй холбоотойгоор дэлгүүрүүдэд полиэстер торон уут худалдаалж эхэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.