images

Эвдэрсэн ч өөрөө янзалж болох “Nokia” ухаалаг гар утас худалдаанд гарлаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-30


     Финландын "HMD Global” компани лхагва гарагт “Nokia” брэндийн "G42 5G" загварын шинэ ухаалаг утас худалдаанд гаргалаа. Энэ гар утасны аль нэг эд анги эвдрэхэд хэрэглэгчид эвдэрсэн электрон төхөөрөмжүүдээ засах зааварчилгаа өгдөг “iFixit” компаниас тухайн эд ангийг худалдаж аваад өөрөө засаж болохоороо онцлог ажээ. Хэрэглэгчид гар утсаа янзлахдаа шинээр худалдаж авах эд ангийн төлбөрийг өөрөө төлөх бөгөөд цэнэглэгчний оролт эвдэрвэл 24.95 евро, батерей солих бол 29.95 евро төлөх гэнэ. Ийнхүү хэрэглэгч өөрөө гар утсаа засах боломж олгож буй нь Европын парламент дахь хууль тогтоогчид үйлдвэрлэгчдийг хэрэглэгчдэд засвар хийх эрх өгөхийг шаардаж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах кампанит ажил өрнүүлж буйтай холбоотой. Мөн энэ утас бусад ухаалаг гар утаснаас үнэ хямд бөгөөд 128 гигабайтын санах ойтой нь 252 долларын үнэтэй аж. Түүнчлэн энэ удаагийн шинэ загвар өмнөхөөсөө илүү тансаг хийцтэй болсон байна. Тус гар утас 5G сүлжээнд холбогдох бөгөөд 50 мигапиксель камер, 6.56 инчийн дэлгэцтэйгээс гадна гурван өдрийн турш цэнэгээ барина.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.