images

Давсны ширхэгийн чинээ бичил гар цүнх 60 мянган доллароор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-06-30


     Нью-Йоркийн уран бүтээлчдийн MSCHF багийн урласан бичил гар цүнх онлайн дуудлага худалдаанд орж 63,750 доллараар зарагдсан талаар CNN агентлаг мэдээлэв. Дуудлага худалдааны анхны үнэ 15 мянган доллароос эхэлсэн бөгөөд дөрөв дахин их үнээр зарагджээ. Тус гар цүнхийг худалдаж авсан эзэнд нь дижитал дэлгэцээр тоноглогдсон микроскоптой хамт өгсөн байна. Учир нь энэхүү бичил гар цүнхний хэмжээ нь 657 микрометр өргөн, 222 микрометр урт, 700 микрометр өндөртэй ажээ. Тодруулж хэлбэл нийт овор хэмжээ нь давсны ширхэгээс жижиг бөгөөд зүүний сүвэгчээр багтах хэмжээтэй юм. Уг бичил цүнхийг 3D принтер ашиглан полимержуулах аргаар урласан байна. Мөн уг гар цүнхийг урлахдаа “Louis Vuitton”-ы “On the Go” цүнхний загвараас санаа авсан аж. MSCHF багийнхан хүмүүсийн цүнхний хэмжээ жижгэрч, хэрэглээ багасч байгаа энэ үед зөвхөн брэндийн лого онцлох болсон үзэгдлийг элэглэн харуулах зорилгоор энэхүү цүнхийг бүтээжээ. MSCHF бол солонгос ээж, америк аавтай Габриэль Вейлигийн 2016 онд үүсгэн байгуулсан уран бүтээлчдийн баг бөгөөд уламжлалт бус загвараараа олны анхаарлыг татсаар ирсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.