images

Хятадууд Шар мөрнөө цэвэрлэж 90 сая тонн хатуу хог хаягдал гаргажээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-30


     Хятадууд ээж гол хэмээн хүндэтгэдэг, есөн мужийн нутгийг хамран урсдаг Шар мөрнөөсөө сүүлийн хоёр жилд 90 сая тонн хатуу хог хаягдал гаргажээ. Ингэхдээ Шар мөрний сав газар болох есөн мужийн 55 хот, хошууны ойролцоогоор 133 мянган км.кв газрыг цэвэрлэсэн байна. Мөн тус мөрнийг цэвэрлэх ажлын хоёрдугаар шат хэдийнэ эхэлсэн бөгөөд дахиад хоёр жил үргэлжлэх аж. Эрх баригчид үүний зэрэгцээ үндэсний хэмжээний байгалийн нөөц 50 газрын тулгамдсан асуудалд төвлөрч ажиллах бөгөөд ингэхдээ нийтийн болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг тухайн асуудлыг илрүүлэхэд ашиглах гэнэ. Мөн Хятадын хамгийн урт мөрөн болох Хөх мөрний экологийн хамгаалалтыг сайжруулахад анхааран ажиллахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.